ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

Хэвлэх

Танилцуулга - Ерөнхий

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

2013 он


   Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.

   Хүүхдийн төлөө үндэсний газар /ХТҮГ/ нь 21 аймаг, нийслэлд салбартай, 3 харьяа байгууллагатай.
   Нийслэлд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, 21аймагт Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс үйл ажиллагаа явуулдаг.
   Харьяа байгууллагууд: Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв /хуучин нэрээр Хүүхэд асран хүмүүжүүлэх төв/, Хүүхдийн хөгжил, хамгааллын төв 

   “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-нд заасаны дагуу Монгол улсын Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг бөгөөд ХТҮГ тус зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.

   Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өмнө үүрэг, хариуцлага хүлээнэ.

   Агентлагийн үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь нэг талаас иргэд, хүүхэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд, нөгөө талаас Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрын агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, гадаад орны болон олон улсын байгууллага, төрийн ба төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн болон бусад байгууллагууд байна.

   Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

  •  Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих замаар гэр бүл, нийгмийг хөгжлийн таатай орчин болгоход чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
  •  Хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хөгжүүлэхэд шаардагдах нийтлэг удирдамж, арга зүйгээр хангах, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хүүхэд төвтэй гэр бүл, олон нийт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх;
  •  Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах мэдээлэл, судалгааны үндэсний дэвшилтэт технологид суурилсан санг бий болгож, үйлчилгээний үр дүнг нийтэд хүртээмжтэй, ил тод болгох, хүүхдийн эрхэд суурилсан бодлогын хэрэгжилт, үр дүнг хянах олон нийтийн хяналтын тогтолцоог төлөвшүүлэх;
  •  Байгууллагын гадаад, дотоод харилцааг түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар, захиргаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад удирдлагын манлайллыг хангаж, ил тод, авлига, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлж ажиллах.

   Агентлагийн үйл ажиллагааны бүтэц:

        Тамгын газар:

  •  Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, гадаад хамтын ажиллагааг эрхлэх, санхүү бүртгэл, аймаг (нийслэл)-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (газар)-ийн санхүү бүртгэл, үүний дотор төсвийг нэгтгэх, батлагдсан төсвийг хуваарилах, зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих зэрэг асуудлыг хариуцах, санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, үндэсний газрын удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэрэг, эрх зүйн зөвлөгөө, нийтлэг үйлчилгээний дэмжлэг үзүүлнэ.
  •  Тус газарт Гадаад хамтын ажиллагааны, Олон нийттэй харилцах, Нийтлэг үйлчилгээний хэлтэсүүд ажилладаг.

         Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар:

  •  Энэ газар нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, орон нутгийн болон өөрийн удирдлагын байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах, зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан хөгжлийн үйлчилгээний бодлого, холбогдох журам, заавар, төлөвлөгөө, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж ажиллана.

        Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газар

  •  Энэ газар нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомж, дүрэм, журам болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн амьдрах аюулгүй орчныг хамгаалах, бүх төрлийн эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашиг хохирч, зөрчигдсөн үед үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээг тогтмолжуулах болон зорилтот бүлгийн хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн оновчтой, үр дүнтэй нийгмийн үйлчилгээ, тусламж, дэмжлэгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйлчилгээний стандартыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, харьяа газар, хэлтсийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

        Мэдээлэл, судалгаа, мониторингийн газар:

  •  Энэ газар нь улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хүүхдийн асрамж халамжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үр ашиг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт, шалгалт, дотоод аудит хийх үүрэгтэй бөгөөд байгууллагын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, харьяа газар, хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг сайжруулах бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц мэдээлэл, судалгааны сан бүрдүүлэх, үндэсний сүлжээг хөгжүүлэх, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийнэ.
  •  Тус газарт Мэдээлэл, судалгааны хэлтэс ажилладаг.

        Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил, хамгааллын төвүүд:

  •  Хамтарсан багаар ажиллана.
  •  Орон нутагт гэр бүлд түшиглэсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ
  •  Сэтгэл заслын нөхөн сэргээх үйлчилгээ
  •  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нөхөн сэргээх үйчилгээ үзүүлнэ.
  •  1-р төв: БГД-ийн 11-р хороо, Хувьсгалчдын Д-ийн 40 тоот
  •  2-р төв:ЧД, 15-р хороо, Хайлааст, Жаргалантын 47-р гудамж 752 тоот
  •  3-р төв:СХД, 9-р хороо, Зүүнбаян-Уулын 22-р гудамж 1 тоот /Баянхошууны шинэ эцэст/
  •  4-р төв: ЧД, 17-р хороо, Сурагчийн 10-р гудамж 75 тоот
  •  5-р төв: Дорнод аймаг, 4-р баг, Хан-Уулын 6-7 тоот


   Хүүхдэд зориулсан дараах үйлчилгээний стандартыг хэрэгжүүлдэг. Үүнд:

  •  Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ерөнхий шаардлага MNS 5633:2006 стандарт
  •  Хүүхдийн асрамж, халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS5852:2008 стандарт
  •  Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2011

   Хаяг:  Монгол Улс,Улаанбаатар-48, 210648, Бага тойруу- 44А, Засгийн газрын 11-р байр
              /Залуучуудын холбооны байр Б корпус/
   Утас: (976-51) 262109- Даргын туслах
             (976-51) 262209- Дэд дарга
             (976-51) 262737- Тамгын газар
             (976-51)262355- Санхүү
             (976-51) 262814- Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
             (976-51) 262914- Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газар
             (976) 62-263100- Мэдээлэл, судалгаа, мониторингийн газар
             (976) 62-263101- Олон нийттэй харилцах хэлтэс
             (976) 62-263101- Гадаад харилцааны хэлтэс
             (976) 62-263102- Нийтлэг үйлчилгээний хэлтэс
             (976) 62-263102- Хуулийн зөвлөх
             (976-51)- 261854- Жижүүр

   Хүүхдийн утас: 1979 /суурин утаснаас үнэгүй, ажлын цаг 08.00-17.00/
   Website: www.nac.gov.mn
   E-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
   Fax: 976-11-322048