НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Print

Танилцуулга - Ерөнхий

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

   Эрхэм зорилго: Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулан үйлчлүүлэгчдэд ёс зүйтэй мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх замаар тэдний тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт авах, асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдах таатай нөхцлийг бүрдүүлэх нь нийгмийн халамжийн байгууллагын эрхэм зорилго мөн.
Алсын хараа: Нийгмийн халамжийн байгууллага нь үйлчлүүлэгчдийн амьдралд тохиолдсон нийгмийн эрсдэлийг зөөлрүүлэх, үйлчлүүлэгч төвтэй, бие даасан нийгмийн халамжийн мэргэшсэн чадварлаг, ёсзүйг дээдэлсэн манлайлагч байгууллага болно.
   Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт: Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын удирдлагыг дарга, 2 дэд даргатай зохион байгуулалтын бүтцийг Гэр бүлийн хөгжлийг дэмжих газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Хяналт, шалгалт дотоод аудитын газар, Санхүү бүртгэлийн газар, Төрийн захиргааны газар ( Мэдээлэл, сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтэс, Гадаад харилцааны хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэс) гэсэн бүтэцтэй. Манай байгууллага нь нийт 52 ажилтантай.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих газрын даргаар Н.Амаржаргал ажиллаж байна.
(Холбогдох утас: Мэйл хаяг: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )

   Гэр бүлийн хөгжлийг дэмжих газар нь: Хүн амын хөгжлийн асуудлаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчлах, орон нутгийн болон өөрөө удирдлагын байгууллагуудыг мэргэжил аргазүйн удирдлага, зохицуулалтаар хангах, нийгмийн халамжийн зорилтот бүлгийнхэн, тэдний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээний болон бодлого, холбогдох журам, заавар, төлөвлөгөө, хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргаар М.Лхагвасүрэн ажиллаж байна.
(Холбогдох утас: 70141508, Мэйл хаяг: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )

   Нийгмийн халамж, үйлчилгээний газар нь: Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомж, дүрэм, журам, болон холбогдох эрхзүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагааг улсын хэмжээнд шуурхай, чанартай, үр дүнтэй зохион байгуулах болон зорилтот бүлэгт чиглэсэн оновчтой, үр дүнтэй халамжийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйлчилгээний стандартыг боловсруулах, хэрэгжилтийг хангах, харъяа газар, хэлтсийг мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллах үндсэн үүрэгтэй.
Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар Б.Оюунчимэг ажиллаж байна.
(Холбогдох утас: 70148802, Мэйл хаяг: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )

   Хяналт шалгалт, дотоод аудитын газар нь: Улсын хэмжээнд хүн амын хөгжил, нийгмийн халамж, асрамжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үр ашиг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж зэрэгт хяналт, шалгалт, дотоод аудит хийх үүрэгтэй бөгөөд байгууллагын эрхлэх асуудлын хүрээний хүн амын хөгжил, нийгмийн халамжийн бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, харьяа газар, хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнийг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, хэрэглэгчийг зөвлөгөө, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх чиг үүрэгтэй ажиллаж байна.
Санхүү бүртгэлийн газрын даргаар Ч.Эрдэнэбулган ажиллаж байна.
(Холбогдох утас: 315242, Мэйл хаяг: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )

   Санхүү бүртгэлийн газар нь: Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын санхүү бүртгэл, аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсүүдийн санхүү бүртгэл, үүний дотор төсвийг нэгтгэх, батлагдсан төсвийг хуваарилах, зарцуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих зэрэг асуудлыг хариуцах үүрэгтэй бөгөөд санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Төрийн захиргааны газрын даргаар Б.Цэндсүрэн ажиллаж байна.
(Холбогдох утас: , Мэйл хаяг: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it )

  Төрийн захиргааны газар нь: Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, гадаад хамтын ажиллагааг эрхлэх, мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэг хүлээж, ерөнхий газрын удирдлага, албан хаагчдад дотоод ажил хэрэг, эрхзүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
   Төрийн захиргааны газар нь дотроо 3 хэлтэстэй:

  •  Мэдээлэл, сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга Х.Болор-Эрдэнэ
  •  Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Эрдэнэцэцэг
  •  Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Л.Билэгдэмбэрэл нар ажиллаж байна.

   Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нарын утасны жагсаалт, мэйл хаяг

Нэрс

Албан тушаал

Ажлын утас

Мэйл хаяг

1

Д.Баярсайхан

Газрын дарга

315195

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

2

Ц.Алтанчимэг

Дэд дарга

315192

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

3

Б.Цэндсүрэн

Төрийн захиргааны газрын дарга

 

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

4

Н.Амаржаргал

Гэр бүлийн хөгжлийг дэмжих газрын дарга

 

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

5

М.Лхагвасүрэн

Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга

70141508

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

6

Б.Оюунчимэг

Хяналт, шалгалт дотоод аудитын газрын дарга

70148802

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

7

Ч.Эрдэнэбулган

Санхүү бүртгэлийн газрын дарга

315242

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

8

Х.Болор-Эрдэнэ

Мэдээлэл, сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга

70147010

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

9

Д.Эрдэнэцэцэг

Гадаад харилцааны хэлтсийн дарга

70147010

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

10

Л.Билэгдэмбэрэл

Мэдээллийн технологийн хэлтсийн дарга

70147009

This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын бүтэц

    Дэлгэрэнгүй мэдээллийг Халамж үлйчилгээний ерөнхий газрын www.hh.gov.mn вэб хуудаснаас авна уу.