Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны албан хаагчид нь тус яамны зорилго, үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ биелүүлэхдээ баримтлах ёс зүйн хэмжээг хэвшүүлэхэд дүрмийн зорилго оршино.
Дэлгэрэнгүй
“Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн эзэд болсон залуучууд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын нийт ажилтан, албан хаагчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Манай улсын нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон юм.
Шинэчлэлийн Засгийн газраас залуучуудын хөгжлийн асуудлыг онцгойлон авч үзэж, өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан залуучуудын талаарх шинэчлэлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачилан зохион байгуулж буй “Залуучуудын хөгжил-Шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган нь залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлохыг зорилгоо болгож байгаа бөгөөд улс орны өнцөг булан бүрээс мянга мянган залуучуудаа төлөөлөн энд хуран цугласан Та бүхний олон чухал санал, санаачилга нь Монгол төрийн бодлогод үнэлж баршгүй хувь нэмэр оруулж чадах юм.
Иймд мэдлэг боловсролтой, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, улс орны хөгжлийг тодорхойлогч, дэлхийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч Монгол залуу хүнийг бий болгохын төлөө залуучууд Та бүхэн чуулгандаа идэвхитэй оролцож, улс орны болон залуучуудын хөгжлийн асуудлыг тунгаан хэлэлцэж, олон чухал санал, зөвлөмж гаргана гэдэгт итгэж байна.
Бид зоригтой санаачилж, зөв шийдлийг олж, амжилттай хэрэгжүүлж, эв нэгдэлтэй ажиллаж чадвал өнөөдөр тулгамдаад байгаа олон асуудлыг хөгжлийн гараа болгон өөрчилж чадна.
Залуучуудын хөгжилд хамтдаа.
Гүнээ хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН
САЙД С.ЭРДЭНЭ

Улаанбаатар хот
2013.05.20
Аливаа улс орны хөгжлийн үндэс нь хүний хөгжил байдаг билээ. Гэвч манай улсын хувьд эдийн засаг, бүтээн байгуулалт руу чиглэсэн, хүний хөгжлийг орхигдуулсан хөгжлийн бодлого түлхүү явсаар иржээ.
Шинэчлэлийн Засгийн газраас хүн ам, түүний бүлгүүдийн хөгжил, хамгааллын асуудалд анхаарал хандуулж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг байгуулсан нь шинэчлэлийн томоохон алхам болсон юм.
Тус яамнаас улс орны хөгжлийн үндэс болсон хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын асуудлаар үндэсний хэмжээний чуулган, зөвлөгөөнүүдийг цувралаар зохион байгуулж байгаа билээ.
Үүний дагуу залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлох зорилгоор “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Үндэсний чуулган нь дээр дурдсан үндсэн зорилгын хүрээнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж ирсэн бодлого, арга хэмжээний үр дүнгийн талаар авч хэлэлцэх, төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтуудыг залуучуудын болон хамтрагч талуудын оролцоотойгоор оновчтойгоор тодорхойлох, залуучуудын хөгжлийн асуудлаарх Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улмаар 2015 оноос хойшхи хугацааны хөгжлийн зорилтуудыг тодорхойлох, төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогод залуучуудын хөгжлийн талаар тусгах саналыг тодорхойлох, залуучуудын хөгжлийн асуудлаарх бүх талын үүрэг, оролцоог тодорхойлох, салбар дундын зохицуулалт, талуудын уялдаа холбоог сайжруулах зорилтод чиглэгдэж байгаа юм.
Үндэсний чуулганд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн залуучуудын төлөөлөл болсон 800 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд залуучууд Та бүхний санал бодлоо хуваалцаж, дуу хоолойгоо нэгтгэж гаргасан тодорхой санал, зөвлөмж тань Монгол төрийн бодлогод тусгалаа олж хэрэгжих болно. Үүнд чуулганы ач холбогдол оршиж байгаа юм.
Аливаа улсын хүн амын дунд эзлэх залуучуудын тоо хамгийн их байх үед тухайн улс орон хөгждөг байна. Өндөр хөгжилтэй олон улс орны жишээ үүнийг батлан харуулдаг юм. Иймээс манай улсын хүн амд залуучуудын эзлэх хувь хамгийн их байгаа энэ хариуцлагатай цаг үед болж буй залуучуудын хөгжлийн асуудлаарх үндэсний хэмжээний чуулганд залуучууд Та бүхнийг идэвхитэй оролцож, залуучуудын хөгжлийн асуудлаар ухаан бодлоо уралдуулахыг уриалж байна.
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА,
ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН
ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ЗОЛЖАРГАЛ
Манай улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад орны насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогддог бөгөөд 2012 оны байдлаар нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон юм. Аливаа улс орны ирээдүйн хөгжлийг залуучууд тодорхойлж байдаг учир тэдэнд хандсан төрийн оновчтой, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байдаг.
Манай улс хүн амын насны бүтцийн хувьд дэлхийн бусад орны насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогддог бөгөөд 2012 оны байдлаар нийт хүн амын 33.8 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон юм. Аливаа улс орны ирээдүйн хөгжлийг залуучууд тодорхойлж байдаг учир тэдэнд хандсан төрийн оновчтой, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай байдаг.
Хуудас 37-с 1